Categories
мэдээ цаг-үе

Гол дагуу нутаглаж буй иргэд үерийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа DNN.mn

Голуудын усны түвшин үерийн түвшнийг даван үерлэж байгааг Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээ.

Уг мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар 9-ний өдрийн байдлаар

  • Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж,
  • Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-30 см даван,
  • Балж гол болон Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшнийг 5-10 см даван үерлэж байна.

Маргааш буюу 10-нд Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчмоор усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *