Categories
мэдээ улс-төр

ГХЯ-ны удирдлагуудад сахилгын шийтгэл оноожээ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тэднийг танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн дагуу ийн арга хэмжээ авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *