Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага ирэх нь нэмэгдсэн байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 19 дүгээр гудамжид оршин суух иргэн Э-гийн гэр шатаж, 50 настай эрэгтэй Э, 5 настай эмэгтэй Н нар гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Галын голомтод тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн албан хаагчид ажиллаж, галд өртөж нас барсан хүмүүсийн цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.