Categories
гадаад мэдээ

Германд орон гэргүй иргэдэд зориулсан бүхээг бүтээжээ

Герман улсын Ульм хот орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтэн шөнүүдэд дулаан хонуулах зорилгоор тусгай бүхээг зохион бүтээжээ.

Шинэ бүхээгийг орон гэргүй хүмүүсийн олноор цуглардаг гол цэгүүдэд байрлуулж эхэлсэн байна. Ульм хотод цаг агаар бусад хотуудаас харьцангуй хүйтэн байдаг тул орох оронгүй хүмүүст тус шинэ бүтээл нь аминд тулсан үед нэн хэрэгтэй шийдэл хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа гэнэ.

Бүхээгүүд нь мод, гангаас бүтсэн бөгөөд ус нэвтэрдэггүй, түүнчлэн нарны эрчим хүчийг хуримтлуулан эрчим хүч гарган авдаг, харилцаа холбооны хэрэгслээр тоноглогдсон аж. Бүхээг нь утасгүй интернетэд холбогдсон бөгөөд шаардлагатай үед автоматаар сайн дурынхныг дуудаж, цэвэрлэгээ хийлгэдэг гэнэ. Түүнчлэн харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан холбогдох ажилтнууд бүхээгт хонож байгаа хүнээс шаардлагатай зүйл бий эсэхийг лавлаж асуух зориулалттай аж. Мөн хувь хүний нууцыг хамгаалах үүднээс бүхээгүүдэд нууц камер байрлуулаагүй аж.

Тус бүхээгийн анхны загварыг зохион бүтээгчид хоёр жилийн өмнө танилцуулж байсан ч шаардлагатай сайжруулалтуудыг хийсээр өдгөө ийнхүү бэлэн болгон үйлдвэрлэж эхэлсэн байна. “Ульмийн үүр” хэмээн нэрлэсэн тус бүхээгүүд өдгөө анхны загвараасаа илүү бат бөх, салхи, уснаас бүрэн хамгаалалттай, агааржуулах систем сайтай, хоёр хүн унтах хангалттай зайтай, найдвартай цоожтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *