Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хурлаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлах ажээ. Эдгээр асуудлуудын дотор “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч хувьчлах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухайг ч эцэслэх гэнэ.