Categories
мэдээ нийгэм

​Гэрэлт гудамжны үйлчилгээнд хэд хэдэн зөрчил байна гэв

“Шөнийн гэрэлт гудамж”-тай холбоотой оршин суугч, иргэдээс олон тооны гомдол, мэдээлэл ирэх болсон учир Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлын хэсгийг байгуулжбайнгын хяналт тавин ажиллах болсон. Энэ ажлын хүрэнд дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

  • Сонгон шалгаруулалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон,
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, баримал зэрэг нь эзэнгүйдсэн, арчлалт хамгаалалтгүйгээс эвдэрсэн, алга болсон,
  • Дийлэнх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хуушуур хайрч, шорлог хийж утаа гаргасан,
  • Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын зай хэт ойрхон байгаагаас эмх цэгцгүй байх, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орон зай маш бага,
  • Ажилчдын хувцас бүрэн жигдрээгүй, энгэрийн тэмдэггүй, хаяг тодорхой бус байх,
  • Цахим баримт буюу НӨАТ-ын урамшуулалт сугалааны баримт олгох пос машин байрлуулаагүй, баримт өгдөггүй, баримт авах санамж байхгүй,
  • Аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулсан орчны газрын хог хаягдлыг тухай бүрт нь цэвэрлэх, ачуулах үүргийг гэрээнд тусгаагүй зэрэг зөрчилтэй байгааг илрүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *