Categories
мэдээ нийгэм

Гэрээт хилчид сургалтаа төгслөө

Хил хамгаалах байгууллагын 2015 оны гэрээт хилчний хоёрдугаар ээлжийн анхан шатны сургалт төгсөлтөө хийлээ. Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт 21 хоногийн хугацаатай болсон энэхүү сургалтад 160 гаруй гэрээт хилчин хамрагдан төгсчээ. Гэрээт хилчдэд найман төрлийн 144 цагийн хичээл зааж, мотоциклийн А ангиллын сургалтад 15 гэрээт цэрэг хамрагдан төгссөн байна. Мөн морин бэлтгэл, албаны амьтадтай харьцах үеийн аюулгүйн арга хэмжээний талаар дүрмийн болон дадлагын хичээлийг оржээ. Хилийн отрядуудын орон нутгаасаа гэрээт хилчний албанд орсон гэрээтүүдийг энэхүү сургалтын төвд давтан сургалтад хамруулсан байна. Төгсөлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ХЗЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Дашням болон албаны бусад хүмүүс, ар гэрийн төлөөлөл оролцжээ. Гэрээт хилчид жагсаалын үзүүлэх тоглолт, бие хамгаалах урлаг, морин болон галын бэлтгэл, мотоцикль жолоодох ур чадвар болон урлагийн тоглолтыг энэ үеэр үзүүлж сонирхуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *