Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын зогсоолоос машин хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагын шалгалтаар сэжигтэн О, П нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байшин, гэр хорооллын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг хулгайлж, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан нийт зургаан удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө гэрэлтүүлэггүй, камергүй гудамж болон шороон замд байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байгаа юм.

Тиймээс иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц газар, гарааш болон хяналтын камертай гэрэлтүүлэгтэй газар байршуулах мөн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж цонхны хаалт, цоож бүрэн цоожлогдож байгааг нягтлан шалгах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулснаар хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Энэ гэмт хэргийг үйлдсэн бол:

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

17.1 дүгээр зүйл.

Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *