Яг одоо Соёлын төв өргөөнд “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс зохион байгуулж буй гэр хорооллын иргэдийн III чуулган болж байна. Тус чуулганаар гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Одоо нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн он жилүүдэд гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж байсан ажлуудыг хэрхэн өөрчилж, үгүй хийсэн талаар мэдээлэл хийж байна. Чуулганд оролцогчид энэхүү хурлын дараа Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” жагсаал зохион байгуулах юм. Бид чуулган болон жагсаалын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.