Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох ажлын уулзалт болно

09.00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй “Кансат-2016” сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн нийслэлийн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ.

09.30 цагт Пума империал зочид Орос, монгол эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ойн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НИТХ-ын 2-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.

10.00 цагт ХНХЯ, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар” болон ТББ-ууд хамтран гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох ажлын уулзалтыг Монголын Хүүхдийн ордоны Бага танхимд зохион байгуулна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулж “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *