Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу энэ сарын 25-нд нийт 1149 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Үүнээс зөрчлийн 556, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 89, гэмт хэргийн шинжтэй 54 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 195 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.
Мөн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 63, танхайрсан 110, хулгайлах 11, хүний биед халдсан 34, тав тух алдагдуулсан 84 дуудлага бүртгэгдсэн байна.