Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно DNN.mn

Прокурорын газраас шүүгдэгч “Ш”-ийг бусдын эд хөрөнгө хулгайлахдаа машин механизм ашигласан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч “Ш” нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой хохирогч “Ч”-ийн блокоор хийсэн өвөлжөөний хашааг нураан 230 ширхэг блокийг KIA Bongo загварын тээврийн хэрэгслийг ашиглан хоёр удаа зөөж тээвэрлэн өөрийн өвөлжөөндөө хашаа барин 460,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч “Ш” нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах тул хэргийн зүйлчлэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээг харгалзахгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *