Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын шилдгүүд өнөөдөр тодорно.
Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам энэ сарын 13-нд буюу өнөөдөр болно.
“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгууллагдаж байгаа.
Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид өрсөлдлөө.
“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын зочин шүүгчээр Оросын Холбооны Улсын Гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын ОУТИ-ийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллажээ.