Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза 14” наадмын гранпри шагналыг “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг хүртэв

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам 14 дэх удаагаа Улаанбаатар хотноо энэ сарын 07-13-нд болж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн наадам уламжлал ёсоор УДЭТ-ын гадна талбайд улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн юм. “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн”, “Хөгжимт жүжир”, “Хүүхдийн жүжиг”, “Нэг хүний жүжиг”ийн төрлөөр Монгол, ОХУ, Косова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлч өрсөлдөв.

Наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналыг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртлээ.

“Гэгээн муза 14” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг тайзны зураач О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Г.Мягмарнаран “Адууны түүх” жүжгийн Холстмерийн дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжгээр
Шилдэг тайзны зураач С.Ариунболд, В.Сэргэлэн “Алтан хундага” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Ч.Лхагвадорж “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Ш.Ургаа “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Сандуйжав “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр В.Алтангоо “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг жүжгийн найруулагч Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг тайзны зураач Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Б.Золжаргал “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Т.Халиунсор “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Э.Батболд “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг зохиолч Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг найруулагч Л.Энхбаяр “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг эмэгтэй жүжигчин Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
Шилдэг эрэгтэй жүжигчин Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр тус тус шалгарлаа.

Гэгээн муза академийн “Хүндэт муза” шагналыг МУГЖ Н.Мягмар, УГЗ Д.Цэрэнсамбуу, Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн нар хүртэв. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажилласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *