Categories
мэдээ нийгэм

ГЕГ, нүүрс тээврийн компаниудын оффиссоос их хэмжээний төгрөг, валют хураажээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлж, Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр хамтарсан нэгжлэг хийжээ.

Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрсэн учраас хураан авч, авлигатай холбоотой мөнгө байж болзошгүй хэмээн шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *