Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэв

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн. 2019 оны 10 сарын байдлаар нийт 199196 иргэнд газар өмчлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил зохион байгуулан ажиллах тухай нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэлээллээ.

НГЗБА-ны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн: “Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг, сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар зориулалтаар газар өмчлүүлэх эрхтэй. Монгол улсын иргэний газар өмчлөх тухай хуулийн 7 дугаар зүйлд нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 метр квадрат хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 метр квадрат, сумын төвд 0.5 га буюу 5000 метр квадрат хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авснаар дараах давуу талтай:

– Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах

– Хууль тогтоомжинд заасан бусад эрх эдлэх боломжтой болно” гэв.

НГЗБА-ны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий: “Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Найрамдал зуслангийн газраас эзэмшиж байсан 5 иргэний газрыг чөлөөлүүлж найрамдал зусланд өмчлүүлсэн. Мөн эзэмшлийн газраа өмчлөх боломжтой. Өмчлөхөд газрын ямар нэг асуулдалгүй байх хэрэгтэй.

Иймд иргэд та бүхэн 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өсчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлэн бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм. 2019 оны байдлаар 25771 иргэн НГЗБ-ын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээлгэсэн” гэлээ.

М.БОЛОР-ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *