Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн бүс нутагт хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулав DNN.mn

Энэ оны 5 дугаар сард манай орны төвийн аймгуудын нутаг, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орж, сүүлийн хэд хоногт агаар, хөрсөнд хэт халж байгаагаас хуурайшлын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул ихсэх бодит нөхцөл бүрдэж, хаврын тариалалтад сөргөөр нөлөөлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Төв аймгийн Засаг дарга болон тариаланчдаас тавьсан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаал Борнуур, Эрдэнэсант сумдын нутаг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 10 орчим экспедицийг ажиллуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

Дээрх үйл ажиллагааны үр дүнд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 5-30 мм хур тунадас ороод байна.

Мөн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй 7 худаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд 11-14 мм хур тунадас орж, зуншлагын байдал сайжрах нөхцлийг бүрдүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *