Categories
мэдээ нийгэм

Газар тариаланд 21.1 мянган тонн түлш шаардлагатай

лсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийх юм байна.

Үүнээс 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авах төлөвлөгөөтэй байна. Харин тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах асуудалд анхаарлаа хандуулж байгаа гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд хэллээ. Хаврын тариалалтад нийт 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн байна. Тиймээс үлдсэн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргахаар болжээ.

Тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах юм. Улмаар тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох юм байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өнөөдрийн байдлаар 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийсэн гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *