Categories
мэдээ нийгэм

Гавьяат тамирчин Д.Оюунболд хөшөөнд мөнхөрлөө

Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсан хөшөөнд мөнхөрлөө. Түүний түүхэн амжилтыг мөнхөд дурсгах хүрэл хөшөө Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлэлээ.

Хөшөөний нээлтийн ёслолд Д.Оюунболд агсны гэр бүлийнхэн, талийгаачийн үүсгэн байгуулсан “Хангай” клубын шавь нар, спортынхон, Сэлэнгэ нутгийн удирдлагууд, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, МҮОХ, Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн үе үеийн төлөөлөл бооон тус нутгаас сонгогдсон төрийн түшээд очиж оролцжээ.

Түүнчлэн Хөшөөний нээлтийн ёслолтой хамтатган түүний шавь, найз нөхдийн санаачилга, МЧБХ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, бөхийн “Хангай” клубын дэмжлэгээр Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *