Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын хэлэлцүүлгийг МАН-ын бүлгийн саналаар хойшлуулав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байв. Гэвч, УИХ дахь МАН-ын бүлэг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, долоо хоногоор хойшлуулав.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Гацууртын орд дээр төр 34 хувь эзэмших шаардлагагүй, 100 хувь хувийн хэвшилд нь хариуцуулаад явах нь зөв юм аа гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд барьж байна. Харин Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар оруулж ирсэн. Тиймээс бүлэг энэ асуудлаар салбарын сайдаас нь мэдээлэл сонсох шаардлага байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Иймээс дээрх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *