Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл тодорхойгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Зах зээлд худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/43 дугаартай удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-ийн байранд байрлах МЭИК ХХК-ийн салбар эмийн санд хийхэд “Л-Карнитин 360”, “Л-Карнитин 360 оригинал” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож, нийт 480.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хурааж, зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар албан даалгаврыг хүргүүллээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд эм импортлох тусгай зөвшөөрөлгүй байгууллагаас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн авч борлуулахгүй байх, зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *