Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл нь тодорхойгүй тарилгын эмийг арьс гоо заслын эмнэлгүүдэд нийлүүлж байжээ

Иргэний ирүүлсэн гомдлын дагуу БГД-т байрлах Хосвансэмбэрүү ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй нь Испани улсад үйлдвэрлэсэн MCCM брэндийн “Артишок” нэртэй тарилгын эмээр үйлчилсэн зөрчил илэрч, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн акт үйлдэн 540.000₮ бүтээгдэхүүнийг хураав. Мөн зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна.

Тус тарилгын эмийг нийлүүлсэн СБД, Шангри-Ла-Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй Үлэмж грийс ХХК нь эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Буянт-Ухаа боомтоор тарилгын эмийг гоо сайхны бусад бүтээгдэхүүний нэршилээр /серум/ импортлосон, мөн дээрх брэндийн тарилгуудыг бусад арьс гоо заслын эмнэлгүүдээр нийлүүлсэн зэрэг зөрчил илэрснийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэхээр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *