Categories
мэдээ нийгэм

Гандантэгчилэн хийд цахимаар ном хурна

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчилэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлжээ. Энэ бол “Цахим ном айлтгал” юм.

Энэхүү үйлчилгээний гол давуу тал нь жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай ажээ.

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах аж. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

Та онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *