“Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын цахим санал асуулга эхэллээ. Санал асуулгад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 5 номинацийн 28 төрөлд 156 материал ирүүлжээ.
Тодруулбал,
- Шилдэг байгууллага – 26
- Шилдэг бүтээл – 38
- Орон нутаг – 33
- Шилдэг редактор – 22
- Шилдэг сэтгүүлч – 37 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Санал асуулга өчигдөр /2018.12.06/ эхэлсэн бөгөөд 24 цагийн турш үргэлжилж, өнөөдөр /2018.12.07/ 22:00 цагт хаагдана. Нэг IP хаягаас нэг удаа хэдэн ч номинацад санал өгөх боломжтой.
Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлд санал өгөхдөө холбогдох мэдээллийг тухайн нэр дэвшигчийн нэр болон зурган дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. ЭНД дарж дэлгэрэнгүй харна уу.
Санал асуулгын талаарх санал хүсэлтээ 11-330948, 99736725 дугаарт хандаж, илэрхийлэх эрхтэй.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ажлын алба