Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-аар ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.

Тус хурлын бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс сайн дурын идэвхтнээр ажиллах сонирхолтой, оюутан залуусыг бүртгэж байна.

Сайн дурын идэвхтнээр ажиллах оюутан залуусын хувьд англи, орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, баг хамт олон болж ажиллах чадвартай хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутан байх ерөнхий шалгууртай юм.

Бүртгүүлэхийг хүссэн оюутан залуус Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн volunteers@redcross.mn хаягаар анкетаа ирүүлэхээс гадна Мongolian Red Cross Society фейсбүүк хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатарт болно

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох юм.

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэнэ.

2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргахаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”ын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уг хурлыг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны А/289 дүгээр тушаалаар бэлтгэл ажлыг хангах ажлыг хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажлын хэсгүүдэд үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *