Categories
мэдээ нийгэм

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг төв, орон нутагт эрчимжүүлнэ

Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож байна.

Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах, төв, орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэдлэг олгож, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *