Categories
мэдээ нийгэм

“Гамшгаас хамгаалах сургалтын төв”-тэй боллоо

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Сайншанд сумын Онцгой байдлын хэлтэс “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-тэй боллоо.

Замын-Үүд сум нь 18000 гаруй оршин суугчтай, өдөрт дунджаар 6500 орчим зорчигч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг онцлогтой сум юм. Түүнчлэн сумын хэмжээнд объектын гал түймэр, Монгол улсын босоо тэнхлэгийн авто зам, олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто замтай холбоотой техникийн холбогдолтой томоохон осол, хүчтэй шороон шуурга ихэвчлэн тохиолддог байна.

Тиймээс сумын хүүхэд багачууд, ард иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг мэдээлэл олгох зорилгоор ийнхүү сургалтын төвийг байгуулаад байна.

Тус сургалтын төв нь хичээлийн танхим, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчноос аврах ажиллагааны дадлага хийх, гал унтраах багаж хэрэгсэл ашиглан сургалт явуулах танхимуудтай.

Цаашид гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын танхимыг байгуулахаар ажиллаж байна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Сайншанд сумын Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *