Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний толгой зүтгүүр шатжээ

Дорноговь аймгийн Зам-Үүд суманд төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулан нас баржээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар баг, Замын-Үүд-2 өртөө дээр тус өртөөний холбооны механикч ажилтай, Улаанбаатар хот Хан-уул дүүрэгт тоотод суух 29 настай эрэгтэй “Б” нь “ТЗ-ын 1109-р километрийн 2-р зуутад Олон улсын … дугаар галт тэргэнд дайруулж нас барсан байна” гэсэн мэдээллийг наймдугаар сарын 27-ны 10:30-д авч хэргийн газарт үзлэг хийж үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.

Мөн өнөөдөр /2018.08.28/ 04:20 цагийн үед Шанд-Түшлэг хооронд галт тэрэгний хоосон явсан толгой зүтгүүрийн А секц шатаж бүрэн зогсож гол зам гурван цаг хаагдсан тухай мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *