Categories
мэдээ нийгэм

Галын аюулаас урьдчилан сэргийлэх аян зохион байгуулав

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 9-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллалаа. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 14 удаа, нэгдсэн арга хэмжээг 6 удаа зохион байгуулж нийт 5012 иргэнийг хамруулан, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх ухуулга сурталчилгааны материал 11238 ширхэгийг тараажээ. Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Б.Мягмаржав “Галын аюулаас сэрэжилцгээе!” сэрэмжлүүлэг, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Чинбат “Цахилгааны аюулгүй байдлыг хангах зөвлөмж” шинээр боловсруулан 3000 ширхэгийг сурталчилгаанд ашиглан, УБЦТС ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтран 4605 иргэнд цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар яриа таниулга хийн зөвлөмж өгсөн байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *