Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улмаас энэ онд нийт 59 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд он гарсаар гал түймрийн 2469 удаагийн дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 59 иргэн нас барсан байна. Үүний 45 нь том хүн, 14 нь бага насны хүүхэд байгаа юм.

Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргүүлж байна.

  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *