Нийслэлд өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлагатай өнжжээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайн 59-ийн А тоотод иргэн О-ын гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг өчигдрийнн 15:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт иргэн Л /6 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагын зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Объект 03-ын хашааны гадна жалганд хог, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 443 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг оройн22:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч ажилласан байна.