Нийслэлийн хэмжээнд 1-р сарын 31-нээс энэ сарын 6-ныг хүртэл обьектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх хугацаанд гал түймрийн улмаас утаажсан бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол, гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар ахуйн гал түймэр 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4%-иар ихэссэн үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.