Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсчээ

Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлага ирж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өсжээ.

Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ. Харин ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун шөнөдөө -13 хэмээс -17 хэм хүйтэн, өдөртөө -1 хэмээс +4 хэм, зарим үед үүлэрхэг байх төлөвтэй байгааг Цаг уурын албанаас мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *