Categories
мэдээ нийгэм

Гахайн мялзан өвчин илэрчээ

Улаанбаатар хотод гахайн мялзан өвчин илэрчээ.

“Нийслэлд гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ. Тэрээр “Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй. Түүнчлэн орж ирсэн бүтээгдэхүүн дээр нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхан хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна. Эхний ээлжид импортлогч арваад аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацдсан.Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна. Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар хүн өөрөө энэ өвчний тээгч учраас амьд малд халдварлуулах эрсдэлтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *