Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадын хөрөнгө оруулалт дөрөв дахин буурчээ

Монгол улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтээрээ2008 оны түвшинд хүрчээ. 2012 онд 4408 сая.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрхон жилийн хугацаанд буюу 2014 онд 845 сая.доллар болтлоо буурсан гэсэн статистик гарсан байна. Гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэхгүй бол Монголын эдийн засагт эргэлдэх М2 буюу нийт мөнгөний хэмжээг бууруулж, эдийн засгийг бүхэлд нь хямраах байдалд хүргэх болно гэж эдийн засагчид хэлж байна. Ингэвэл эдийн засаг агшина гэсэн үг. Эдийн засаг агших тусам хувийн хэвшлийн орон зай хумигдах эрсдэл бий. Гаднаас орж ирэх доллар ингэж эрс багасч байгаагийн хамгийн эхниймэдрэгдэх сөрөг нөлөө нь ам.долларын ханшийн өсөлт байх нь тодорхой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *