Categories
мэдээ улс-төр

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг тодорхойлж хуулийн хэрэгжилтэд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдээс санал авч, мэдээлэл цуглуулан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зорилгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны Баасан гарагт Гадаадын иргэн, харьяатын газрын Хурлын танхимд 09:30-13:30 цагийн хооронд болно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид оролцох боломжтой юм. Эрхэм та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож саналаа өгөхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70133455, 1800-1882 дугаарын утаснаас авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *