Categories
мэдээ улс-төр

Гадаадын 240 гаруй ажиглагч хүсэлт ирүүлжээ

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль олон улсын анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 4 улс түүнээс гадна ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ зэрэг олон улсын байгууллага 240 гаруй сонгуулийн ажиглагч ажиллуулах хүсэлтээ ирүүлж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ажиглагчийн эрх аваад байна.

Түүний дотор сонгуулийн асуудлаар мэргэшсэн дэлхийн томоохон байгууллагын нэг болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын баг 20 гаруй орны 180 гаруй ажиглагчаас бүрдэж байна.

Энэ багийн бүрэлдэхүүнд орсон АНУ, Австри, ХБНГУ, Итали, Исланди, Канад, ОХУ, БНСУ, Румын, Финланд, Франц зэрэг улсын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлаас эхлээд сонгуулийн бүх үе шатыг түүнчлэн сонгуулийн өдрийн үйл ажиллагааг урт болон богино хугацаагаар тус тус ажиглах ажээ.

Ийнхүү олон улсын ажиглагчид Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн явцыг өргөн хүрээнд ажиглаж улмаар хөндлөнгийн дүгнэлт гаргах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *