Categories
мэдээ нийгэм

Гадаадаас мэргэжилтэн авч ажиллуулахад ажлын байрны төлбөрийн 50 хувь хөнгөлнө DNN.mn

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас дараах мэдээллийг хүргэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх журам”-д нэмэлт оруулан “3.8. Ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлнө” гэж заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 80 дугаар тогтоолоор уг заалтыг нэмсэн бөгөөд үүнийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заасан.

Иймд тус журмын 3.8-д заасан дээрх салбараас бусад салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах аж ахуйн нэгж байгууллагууд нь хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ журамд заасны дагуу тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагадаа хандаж/холбогдох салбарын яам/ санал авч манай байгууллагад хүсэлт өгч шийдвэрлүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *