Categories
мэдээ цаг-үе

​Гадаадаас ирэх иргэдийг дараах зочид буудалд 3 хоног тусгаарлана

Гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг коронавируст /Ковид-19/-ын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар шийдэрлэсэн. Ор хоногийн төлбөрийг 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгээд байна.

Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм. Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх боломжтой.

Гадаадаас ирэх иргэдийг дараах тусгаарлах байр, зочид буудалд байрлуулна

Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм.

Зочид буудлын нэр:

1. Кентавр

2. Сүнжин гранд

3. Амар

4. Ворлд Монголия

5. Тэмүүжин

6. Мөнххустай

7. Лион Товер

8. Оффис

9. Хабу

10. Юниверсал Мед

11. Зүчи

12. Тоёоко Инн Улаанбаатар

13. Альфа

14. Монголика

15. Цэцэнхангай

16. Наранбулаг

17. Тайж

18. Гайде

19. Топаз

20. Парк

Эх сурвалж: УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *