Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт захиалахад амар болжээ

Иргэд гадаад паспорт захиалахдаа бүртгэлийн газар очиж, мэдүүлэг бөглөх, мөнгө тушаах, өмнө эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгох гэсэн үйлчилгээний шат дарааллыг дамждаг байсан. Тэгвэл энэ байдлыг өөрчлөн, иргэдэд илүү амар байхаар зохицуулаад байна. Тухайлбал, иргэд аль ч банкны салбарт мөнгөө тушааж, бүртгэлийн газарт ирээд хурууны хээгээ уншуулахад л хангалттай. Бэлэн болсон гадаад паспортыг иргэн хүсвэл шуудангийн үйлчилгээгээр гэртээ, ажлын газартаа хүргүүлж болохоор болжээ. Улаанбаатар хотын хаана ч гадаад паспорт хүргүүлэхэд 3500 төгрөгийн хураамж төлж байгаа юм. Өнгөрсөн онд 3000 гаруй иргэн гадаад паспортоо шуудангаар хүлээн авах үйлчилгээнд хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *