Монгол Улс энэ оны эхний улиралд 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар хүрлээ.
Үүнээс экспорт 1.9 тэрбум америк доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 108.7 (3.1 хувь) сая, импорт 167 (11 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, харин экспорт 58.3 (2.9 хувь) сая ам.доллароор багасжээ.
Экспорт өмнөх сарынхаас 121.3 (18.9 хувь) сая, импорт 171.8 (35.7 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна. Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний улиралд 476.6 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 225.3 сая ам.доллароор багасаж, 251.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 50.5 сая ам.доллароор багасав. БНХАУ-тай энэ оны эхний улиралд 2.1 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны бараа эргэлтийн 56.6 хувийг эзэлж байна. Хятад Улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 46.5 хувийг зэсийн баяжмал, 41 хувийг чулуун нүүрс эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт эзэлж байна. Экспорт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 58.3 сая ам.доллароор багасахад нүүрсний экспорт 16.7 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ
Нүүрсний хилийн дундаж үнэ сүүлийн 2 сар дараалан нэмэгдсэн бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй байна. Экспорт энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 121.3 сая ам.доллароор нэмэгдэхэд чулуун нүүрсний экспорт 166.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Энэ оны эхний улирлын байдлаар импортын дүнг авч үзвэл, Орос 32, Хятад 31.2, Япон 8.2, БНСУ 4.8, Америк 3.5, Герман 2.5 хувийг эзэлж, нийт импортын 82.1 хувийг бүрдүүллээ. ОХУ-аас импортоор оруулсан барааны 57.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 71.2 хувийг суудлын автомашин, Хятад Улсаас импортолсон барааны 6.6 хувийг цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны тэрэг, 87.6 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 167 сая ам.доллароор нэмэгдэхэд автобензин 90.4 сая, суудлын автомашин 28 сая, дизелийн түлшний импорт 15.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 97.3 хувийг эзэлж байгаа бол импортын 61.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.
One reply on “Гадаад худалдааны бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар хүрчээ DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru