Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яам МУИС-тай санамж бичиг байгуулав || DNN.mn

Гадаад харилцааны яам МУИС-тай санамж бичиг байгуулав

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичгийг гуравдугаар сарын 25-ны өдөр байгуулав. Тус санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэйгээр бэлтгэх, бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Cанамж бичгийн хүрээнд гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, дипломат албаны дадлагын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллана гэж ГХЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *