Өнөөдөр 17.30 цагийн үед Улаанбаатарт газар хөдлөлийн чичиргээ мэдрэгдлээ. Чичиргээ хотын бүх дүүрэгт мэдрэгдсэнийг Одон орон, геофизикийн төвөөс мэдээллээ. Газар хөдлөлийн голомт нь хотын зүүн хэсэг дэх Гачууртын хойдох Гүнжийн хоолойн орчимд байжээ. Тиймээс чичиргээ нь Гачуурт, Улиастай орчимд илүү хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт гурван давтамжтай болсон ба 3.5-4.5 магнитудын хүчтэй байсан гэж албаны хүн мэдээлэв. Газар хөдлөлийн улмаас ямар нэгэн хохирол гарсан эсэхийг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, “Чичиргээ мэдэгдсэн, хохирол гарсан гэх албан ёсны мэдээлэл иргэдээс ирээгүй байна” гэсэн юм.
Categories