Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ундрах: Приус авч унах байсан боловч Америкад хүүхдээ сургасан

Хүүхдээ гадаадад сургах, боловсрол мэргэжлийг нь дээшлүүлэх хүсэлтэй уншигчиддаа зориулж АНУ-ын их дээд сургуулиудад хөнгөлөлттэй үнээр оюу­тан элсүүлж буй Боловсрол Солилцооны Агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Г.Ундрах­тай уулзаж ярилц­санаа та бүхэнд хүргэе.

-Ямар их дээд сургуулиуд монголоос оюутан элсүүлж байгаа юм бэ?

-Америкийн магадлан итгэмжлэгдсэн 120 их дээд сургууль Монголоос элсэлт авч байгаа. АНУ-ын их дээд сургуулиудын олон улсын элсэлтийг хариуцдаг “IDEA” агентлаг дэлхийн 35 оронд жилд 2 удаа энэхүү элсэлтийг явуулдаг. Манай улс 28 дахь гишүүн орноор нь 2006 онд элсэн орсон юм. “IDEA” агентлагтай бид албан ёсны эрхийн харилцаа үүсгэснээс хойш найм дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөрт хамрагдан их дээд сургуульд элсэн орсноор сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэж, приус авах үнээрээ хүүхдээ америкт сургах боломж хүн бүрийн өмнө нээгдэж байгаа юм.

-Хүн бүрийн өмнө нээлттэй гэдгээ тодруулаач?

-Юуны өмнө хэлний түв­шин­гээ мэргэжлийн түвшинд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Каплан төв дээр Үнэ төлбөргүй тогтоолгох боломж байна. Хугацаандаа амжиж, элсэх хүсэлтээ манайд ирүүлсэн хүмүүсийн өргөдлийг эдгээр сургуулиудад эхлээд илгээх юм. Ингээд тухайн хүний хүсч байгаа мэргэжилтнийг бэлтгэдэг сургуулиудаас хариу ирнэ. Хариу ирсэн сургуулиудаас тухайн хүн өөрөө сургуулиа сонгож хүсэлтээ илгээх юм. Зарим тохиолдолд оюутан сурагчдын хэлний түвшин америкт суралцахад тэнцэхгүй гэсэн тестийн хариу ирдэг. Энэ тохиолдолд америк руу тухайн сургуульдаа хэлний бэлтгэлд сурах боломжтойгоос гадна эх орондоо олон улсын англи хэлний стандарт тест бэлтгэлийн “Каплан” төв дээр түвшин ахиулах сургалтанд системтэйгээр баталгаатайгаар хамрагдаж болно.

Бид хүмүүсийн хэлний мэдлэгийг хурдан хугацаанд нэмэгдүүлж, шаардлагатай шалгалтын оноонд үр дүнтэй хүргэх сургалтуудыг эрэлхийлсээр английн эрдэмтэд өөрсдөө судлан хөгжүүлж дэлхийд 75 жилийн туршлагаараа хүлээн зөв­шөөрөгдсөн “Каплан” сургалтын систем маань дэлхий даяар дөрвөн сая гаруй хүнийг 97%-ийн амжилттайгаар англи хэлний чадварыг нь дээшлүүлсэн. Бид энэхүү системтэй сургалтыг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлээд байгаа юм.Өөрөөр хэлбэл залуус маань эх орондоо англи хэлний мэдлэгээ үр дүнтэй, системтэйгээр дээшлүүлж, америкт суралцах боломж илүү нээлттэй болоод байна.

-Приусын үнээр америкт сурна гэдэг ховор боломж санагдаж байна. Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

-“IDEA” агентлаг хөгжиж байгаа орны залууст зориулан өндөр өртөгтэй их дээд сургуулиудад суралцах зардлыг бууруулах зорилгоор байгуулагдсан. Энэ агентлаг америкт сурах зардлыг эрс бууруулдаг, ялангуяа хоёр дахь жилээс зардал улам буурч цаашид суралцах бололцоог хангадгаараа онцлогтой. “IDEA” хөтөлбөрөөр АНУ-д нэг жил суралцахад дундаж авто машины л үнэтэй дүйцэх зардал гардаг. Бакалаврт суралцахад нэг жилд байр, хоол, сургалтын төлбөр бүгд нийлээд 16 орчим мянган доллар гардаг бол харин 2 дахь жилээс төгсөнтөгстлөө жил бүр 12 мянга орчим мянган доллар болж буурдаг. Би нэг жишээ яръя л даа. Манай байгуулага дээр хүүхдээ АНУ-д сургахаар зорьсон аав ээж ирсэн, хүүхэд нь үнэхээр шаргуу хичээнгүй, зорилготой хүүхэд байсан. Аав ээж нь бидний энэ хөтөлбөрийг судалж үзээд их өөр өнцгөөс харж, ер нь машин авахын оронд хүүхэддээ хөрөнгө оруулалт хийж дэмжье гээд энэ приус унахуу Америк явахуу гэсэн санааг маань анх гаргаж ирсэн. /Инээв/

Хувь хүн өөрөө хөөцөлдөж америкт суралцахаар бол жилдээ 30-80 мянга орчим доллар зайлшгүй зарцуулна. Нэг ийм судалгаа гарсан байна л даа. Хөдөө орон нутгаас хотод ирж суралцаж байгаа оюутнууд гадуур байрны түрээсэнд сардаа хамгийн багаар бодоход 350,00₮-400,000₮ дээр нь хоол унааны мөнгө, өдөр тутам хэрэглээний мөнгө гээд бага багаар урссаар байтал жилд бараг 12-14 сая орчим төгрөг зарлагаддаг байна шүү дээ. Доорхи хүснэгтийг хараарай.

Гэтэл энэ төлбөрөөр бид АНУ-д суралцах боломжыг ойртуулж өгчөөд байгаа юм.Мөн бидний зүгээс залуустаа төлбөрөө жилдээ 2 хуваан төлөх бас нэг томоохон боломжийг олгож байгаа. Жишээ нь 9 сард хичээл эхлэхэд хагас төлбөрөө, дараагийн төлбөрөө 2-р улирал буюу 1 сард төлөх гэсэн байдлаар явж байгаа.

-Магистрын элсэлт авдаг уу?

-Ажил хөдөлмөр эрхэлж, ид хийж бүтээх насандаа яваа залууст дэлхийн өндөр хөгжилтэй оронд магистр хамгаалах хэрэгцээ, мөрөөдөл их байдаг. АНУ-д мастер хамгаалахад жилдээ хамгийн багаар тооцоход зөвхөн сургалтын зардалд 30 мянган доллар шаардагддаг. Гэтэл бид магистрын сургалтыг байр, хоол, сургалт нийлээд15-19 мянган долларт багтаан санал болгож байна. Хэрвээ тухайн хүн хүсвэл гэр бүлээрээ ч суралцаж болно.

-Тус хөтөлбөрт хүссэн хүн бүр хамрагдаж болох уу?

-17-40 насны, Монгол улсын иргэн л бол бүгд хамрагдаж болно. “IDEA” агентлаг “Приус авч унах уу? Эсвэл дэлхийн боловсролыг эзэмших үү?” гэсэн сонголтыг хүмүүст өгч байна. Тухайн хүний жилд төлөх нийт төлбөрийн есөн мянга орчим доллар нь хоол, байранд нь зарцуулагдаж байгаа. Хоол байрны үнэ орчихсон гэж бодохоор үнэхээр том боломж байгаа биз? Улаанбаатарт нэг оюутан улсын сургуульд суралцахад сургалтын төлбөртөө дунджаар хоёр сая орчим төгрөг төлж байгаа. Амжиргааны зардал гурван сая орчим, байр хөлсөлдөг оюутны жилийн зардлыг тооцвол бүр ч их тоо гарна. Манай амьдралын өртөг АНУ-с өндөр болчихоод байна шүү дээ.

-Энэ жилийн элсэлт хэзээ дуусах вэ?

-Монгол хүн дэлхийн хүн болж, дэлхийн болон монголын зах зээл, нийгэмд өөрийн боловсрол мэдлэг ур чадвараа сорьж, өөрийн суралцсан салбартаа амжилтанд хүрэх үүд хаалгыг бид нээж өгч байгаадаа баяртай байна.

Сонирхсон мэдээллээ Манайх МУБИС-ийн хойд талд “TIME CENTER”-т байралдаг. 7011-8020, 9509-8020 утсаар лавлаж болно.

-Баярлалаа монголын залуучуудыг олон улсын боловсролтой болгох ажилд тань амжилт хүсэе.

Ярилцсан сэтгүүлч Б.УРАНГОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *