Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал эхлэх гэж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхлэх гэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ шүүх хуралдаанд оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *