Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг хахууль авсан гэх шалтгаанаар хэрэг үүсгэн сэжигтнээр татсан бөгөөд 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн холбогдох 4-5 албан тушаалтанг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилсан гэнэ.