Нийслэлийн Хүндэт иргэн нэгээр нэмэгдлээ. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг нийслэлийн Хүндэт иргэнээр өргөмжилжээ. Тэрбээр нийслэлийн 15 дахь Хүндэт иргэн болж байгаа бөгөөд шагналыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар гардуулан өгсөн юм. Түүний 1985 онд зохиосон “Улаанбаатарын үдэш” дуу өнөөдөр ч эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.