Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэгийг Казахстаны ард түмэн угтан авчээ

“Рио-2016” олимпийн наадмаас медаль хүртсэн Казахстаны жүдочид Алматыд очсон байна. Жүдочдыг угтан авахаар Алматы хотын нисэх буудалд ард иргэд нь цуглажээ. Тодруулбал, “Рио-2016” олимпийн наадмын эхний өдөр жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Элдос Сметов мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, Казахстаны шигшээ багт амжилт авчирсан.

Элдос Сметов угтан авсан ард түмэндээ хандан “Энэ ялалтаа Ерөнхийлөгчдөө, Казахстаны тусгаар тогтнолын 25 жилийн ойд, Казахстаны ард түмэнд зориулж байна. Би маш их баяртай байна” хэмээн хэлжээ. Харин Казахстан улсын нэр дээр барилдаж буй Г.Отгонцэцэг талархлын үгээ казахаар хэлсэн байна. Тэрээр “Биднийг дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Дэмжиж, тусалж байсанд тань талархаж байна. Би медаль авсандаа их баяртай байна” гэж баярын сэтгэлээ хуваалцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *