Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаагийн хорих ялыг түдгэлзүүлж, Т.Цогтыг цагдан хорьжээ

Нийслэлийн давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ний өдөр дөрвөн настай охиноо зодон аминд нь хүрсэн гэх Г.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 жилийн ялыг түдгэлзүүлж, Т.Цогтыг цагдан хорьжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Цогтыг буруугүй гэж үзэн холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол Т.Цогтын хамтран амьдрагч талийгаач охины хойд ээж Г.Маралмаад анхан шатны шүүхээс 23 жилийн ял оноосон юм. Г.Маралмаа дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр “Талийгч охины амь насыг би хөнөөгөөгүй. Т.Цогт ажлаа тарж ирээд зодсон. Үүнээс болж охин амиа алдсан. Гэтэл Анхан шатны шүүхээс Т.Цогтыг гэм буруугүй гэж үзсэнд би гомдолтой байна. Т.Цогтын гэм буруутай үйлдлийг хянаж, үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэх утга бүхий өргөдлийг Давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Тиймээс Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлыг нягтлуулахаар буцаажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *