Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран өрсөлдөгчөө онооны давуу байдлаар яллаа

Чөлөөт бөхийн ДАШТ-ий 65 кг-ын жинд өрсөлдөж байгаа Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний өрсөлдөгч болох Украины Титал Жафаряныг 15:5 харьцаагаар (I үед 6:5, II үед 9:0) буюу онооны давуу байдлаар цэвэр яллаа. Энэ жинд 32 бөх хүч үзэж байна.

Г.Мандахнаран өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Монголын эрэгтэй тамирчдаас ганцаар хүрэл медаль хүртэж байсан билээ.

Одоо Г.Мандахнаран хоёрдугаар тойрогт 2013 оны Дэлхийн болон Европийн аварга, Армены тамирчин Давид Сафарянтай барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *